Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Австрид вакцин хийлгээгүй хүмүүст хязгаарлалт тогтоожээ


ВЕНА. /RT/. А
встрийн эрх баригчид “COVID-19”-ийн вакцин хийлгээгүй хүмүүст хязгаарлалт тогтоолоо. Тус улсын Засгийн газраас мэдээлснээр, вакцин хийлгээгүй иргэд даваа гаргаас эхлэн ресторан, гоо сайхан, массажны газар, фитнесс төв, спортын клуб, зочид буудал, кино театр, театраар үйлчлүүлэхийг хоригложээ. 
 
 
Эдгээр газруудаар зөвхөн "хоёр П" гэх журам буюу өөрөөр хэлбэл вакцин хийлгэсэн эсвэл коронавируст халдвараас эдгэрсэн гэрчилгээ эзэмшигчид үйлчлүүлэх боломжтой байна.
 
 
 
Австрид өнгөрсөн долоо хоногт өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 9000 давж, эмнэлгүүдийн ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор коронавирусний хязгаарлалтыг ийнхүү чангатгасан байна. Үүнээс өмнө олон нийтийн байгууллага, үзвэр, үйлчилгээний газруудаар вакцин хийлгэсэн эсвэл халдвараас эдгэрсэн гэрчилгээнээс гадна, PCR-ын шинжилгээний хариу нь сөрөг гарсан тохиолдолд үйлчлүүлэх боломжтой байсан бол одоо вакцин хийлгээгүй иргэд энэ боломжийг ашиглах боломжгүй болжээ. Шинж тэмдэггүй өвчлөөд эдгэрсэн болон өвчлөөд эдгэрснийг нотлох өөр баримт бичиггүй хүмүүсийн ашиглаж байсан эсрэг биетийн шинжилгээг ч мөн тооцохгүй байна.   
 
Д.Жаргал 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ