Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эстонид вакцин хийлгээгүй хүмүүсийг олон нийтийн газраар үйлчлүүлэхийг хориглов



Даваа гаргаас эхлэн Эстонид зөвхөн вакцин хийлгэсэн, түүнчлэн коронавурисний халдвар аваад эдгэрсэн хүмүүс л олон нийтийн газруудаар үйлчлүүлэх боломжтой гэж тус улсын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ. 
10 дугаар сарын 25-наас Эстонид коронавирусний тархалтыг хязгаарлах шинэ арга хэмжээнүүд хэрэгжиж эхэлжээ. Засгийн газрын шийдвэрийн дагуу вакцинд хамрагдаагүй иргэд “COVID-19”-ийн шинжилгээ нь сөрөг гарсан ч спорт клуб, нийтийн хоолны газар, театр, кинотеатр, рашаан сувилал гэх мэт олон нийтийн газруудаар үйлчлүүлэх хориотой байна.

Мөн амны хаалт зүүх шаардлагыг чангатгаж, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд амны хаалтгүй үйлчлүүлэгчдийг худалдааны төв, дэлгүүрт оруулахгүй байхыг үүрэгджээ.
Эстони улс коронавирусний халдварын улмаас сүйрлийн ирмэгт ирээд байна гэж Рийгикогу буюу парламентын дарга Юри Ратас урьд нь цар тахалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ цохон тэмдэглэсэн байна.  Тус улсын нийт хүн амын 58 гаруй хувь нь буюу 781 105 хүн коронавирусний вакциний эхний тунг хийлгэсэн бол 736 771 иргэн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна. Сүүлийн 14 хоногт Эстонид 100 мянган хүн тутамд 1311 тохиолдол бүртгэгджээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ