Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Л.Энх-Амгалан: Өвөрхангайн сургуулийн багш, удирдлагуудад багаар нь ХАРИУЦЛАГА ТООЦНО


Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ын ахлах ангийн сурагч охин буудуулж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэгтэй холбоотойгоор БШУ-ны сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр,
-БШУ-ны яам сургуулийн орчинд сурагчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. 2018 оноос хойш ЕБС-ын дотуур байранд амьдарч байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, амьдрах орчныг хамгаалах хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн юм байна лээ. Гэхдээ тус хөтөлбөр ямар ч үр дүнгүй болсон нь харагдаж байна. Дотуур байрны багш нар болон сурган хүмүүжүүлэгчид тухайн хүүхдийн аюулгүй байдлын төлөө төрийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарласан бол ийм харамсалтай хэрэг гарахгүй байлаа.
Охин нас барахаасаа өмнө сургуулийн удирдлага, анги дааж авсан багшдаа "Надад аюул занал тулгарч байна" гэж хэлсэн юм байна лээ.Тухайн сургуулийн зүгээс мэдсээр байж арга хэмжээ авалгүй охиныг аймшигт хэргийн хохирогч болгосонд БШУ-ны сайдын хувьд үнэхээр их харамсаж байна.
Маш том сургамж боллоо. Багш нар зөвхөн хичээл заах үүрэгтэй биш шүү дээ. Хүүхдийн амь нас, эрүүл мэндийг бүрэн хамгаалах үүрэгтэй. Шүүхийн байгууллагаас мэдээж гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцно.
БШУ-ны сайдын хувьд Өвөрхангай аймгийн боловсролын газар, Зүүнбаян-Улаан сумын сургуулийн удирдлага, дотуур байрны багш нарт багаар нь хариуцлага тооцно" гэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ