Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Талийгаач охин бусдын дарамт, хүчирхийлэлд байгаагаа ангийн багш, сургуулийн захиралдаа мэдэгдэхийг оролдож байжээ

 

- О.БАНДИ “ДОТУУР БАЙРНЫ ЧИНЬ ГАДАА ХҮЛЭЭГЭЭД БАЙНА”, “ГАРЧ ИРЭХГҮЙ БОЛ ГАДНААС ЧИНЬ БУУДНА” ГЭХ МЭТЭЭР ОХИНЫГ СҮРДҮҮЛСЭЭР ГАРГАЖ ИРСЭН ГЭВ-

     Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн  ахлах ангийн сурагч охин бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан ноцтой хэрэг  гараад байна. Хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр тус сумын малчин залуу 23 настай О.Банди гэгч охиныг буудаж, амь насыг нь хөнөөсөн. Мөн гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа өөрийгөө буудаж хөнөөсөн байж болзошгүй хэргийг шалгаж байгаа гэв.
         Талийгаач охин нутгийн залуу О.Банди гэгчид хэл амаар доромжлуулан, сэтгэл санааны гүн дайралтад орж, улмаар удаа дараа зодуулж байсан байж болзошгүй мэдээллүүдийг эх сурвалжууд өгч байна. Охиныг бусдын дарамт, шахалтад байгааг ангийн багш, дотуур байрны багш, сургуулийн захирал нь мэдэж байсан ч түүнд туслаагүй, түүнийг хамгаалж, өмгөөлж, сэтгэл зүйн туслалцаа үзүүлээгүйгээр барахгүй охиныг элдэв үгээр доромжилж, ангийн багш нь  алгадсан, утсанд нь ирсэн чат, мессэжийг бусдад задруулан ярьсан, сургуулийн захирал нь мессэжээр ирсэн зүйлийг сонсоод охиныг зүй бусаар тавласан гэх мэдээлэл ч бий. 
Эргэлт.мн мэдээллийн сайтын сурвалжлах баг хэргийн газар дээрээс уншигч та бүхэнд бодит мэдээллийг хүргэж байна.

О.БАНДИ ГЭГЧ ОХИНЫГ “ХУРДАН ГАРЧ ИРЖ УУЛЗАХГҮЙ БОЛ АЛНА” ГЭЖ СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРНЫХ НЬ ГАДАА ХУВЦСАА ТАЙЛЖ ШИДЭН ТАНХАЙРЧ БАЙЖЭЭ

             Зүүнбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийн сурагч охин О-г өнгөрсөн зунаас нутгийн залуу, саахалтын зайд нутагладаг О.Банди гэгч эргүүлэх болсон гэнэ. Охиноос зургаан насаар ах, цэрэгт яваад ирсэн залуу охинтой хэд хэдэн удаа үерхэх санал тавьж, өөртэй нь уулзахыг байнга шаарддаг байсан гэнэ. Харин охин өөрөөс нь олон насаар ах залуутай уулздаггүй, түүний саналыг хүлээж авдаггүй, энэ талаараа аав, ээждээ хэлж байсан удаатай гэнэ. О.Банди гэгч нь сурагч охиныг найзуудаар нь дуудуулж, удаа дараа уулзаж байсан гэдгийг эх сурвалжууд онцолж байлаа.

О.БАНДИ ӨМНӨ НЬ ХОХИРОГЧ ОХИНЫГ ХҮЧИНДЭЖ БАЙСАН БӨГӨӨД ДОТУУР БАЙРНЫХ НЬ БАГШ ҮҮНИЙГ НЬ МЭДСЭН Ч НУУЖ БАЙСАН ГЭВ

        Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр, өнгөрсөн зунаас хохирогч О-г эргүүлж, элдвээр дарамталж эхэлсэн О.Банди гэгч нь хэсэг хугацаанд өөр суманд ажиллаж байгаад иржээ. Сумандаа ирмэгцээ дахиад л хохирогч О-г "Уулзъя, үерхье" гэж дарамталж эхэлсэн байна. О.Бандийн энэ дарамт, шахалтыг хохирогч охин ганц нэг найзууддаа л ярихаас өөрөөр чухам хэнд хандаж, өөрийгөө хамгаалуулахаа мэдэхгүй, ядаж дотуур байрных нь жижүүр, ангийн багш нь ч ийм зүйл болоод байгааг үл анзаарсан байдалтайгаар хэсэг хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд О.Банди гэгчийн дарамт шахалт хэрээс хэтэрч, нэг удаа хохирогч О-г сумынхаа "22 дугаар байр" гэх байранд аваачиж хүчирхийлсэн гэнэ. Хамгийн ноцтой нь, О.Бандийн энэ гэмт хэргийг дотуур байрны жижүүр мэдсэн байна. Тэгсэн атлаа хохирогч О-г хамгаалах, ар гэрийнхэн болон цагдаад мэдэгдэх бүү хэл, арга хэмжээ аваагүй гэнэ.
 

ХОХИРОГЧ О ХИЧЭЭЛДЭЭ ОНЦ СУРДАГ, ОРОЙ ГАДАГШАА ГАРДАГГҮЙ, ДАРУУХАН ОХИН БАЙЖЭЭ

             Талийгаач охин сургуулийнхаа дотуур байранд төрсөн дүү, хамаатныхаа хоёр хүүхэдтэй нэг тасагт амьдарч байжээ. Түүнийг төлөв түвшин зантай, бусадтай эвтэй, нийтэч, тусархаг, үг дуу цөөтэй, хичээлдээ онц сурдаг, ангийн тэргүүний сурагчдын нэг байсныг ангийнхан нь болон дотуур байрны сурагчид хэлж байлаа. Түүнчлэн түүнийг элдэв гаж зуршилгүй, шөнө орой байрнаасаа гардаггүй, ёс зүйтэй хүүхэд байсныг багш нар нь ам уралдан ярьж байв. Тиймдээ ч элдэв хараалын үгээр дарамталж, хүчээр үерхэхийг шаарддаг О.Банди гэгчийн уулзах, үерхэх саналыг шүд зуун эсэргүүцсээр эцэст нь хохирогч болжээ. 

ТЭР ӨДӨР ЮУ БОЛСОН БЭ

О.Банди охины утас руу байнга залгаж дарамталдаг, “Надтай үерхэхгүй бол чамайг ална”, “Сургуулийн чинь гадаа очно” "Одоо чи тэгж бай, удахгүй миний эхнэр болно" гэх мэт сүрдүүлгийн мессэж байнга бичдэг, үүнээс болж охин сэтгэл санааны дарамтад орж, эдгээр мессэж, сүрдүүлгийг нь найзууддаа үзүүлж байжээ. Хэрэг гардаг өдөр буюу өнгөрсөн аравдугаар сарын 21-нд нутгийн нэгэн иргэн сургууль болон дотуур байрнаас нэлээд зайд аж ахуйн газрын ойролцоо О.Банди талийгаач охин руу хашгичиж, гадуур хувцсаа тайлан газар шидэж, охиныг сэгсчиж байхыг харсан байна. Энэ тухай мэдээллийг иргэн байрны багшид өгч, "Танай байрны охин биш үү" гэж асуужээ. Охин тэр өдөр ангийн болон байрны багштайгаа уулзаж, үсэнд нь өвс наалдчихсан, дарамтад орж, О.Банди гэх залуутай өвсний фондны ойролцоо уулзсан гэдгээ хэлжээ. Ангийн багш нь түүнийг алгадаж, гадуур хувцаснаас нь зулгааж, элдвээр хэлж, загнасан гэх мэдээлэл байгаа юм. Энэ үеэрээ гар утсыг нь хураан авч, охинд "Энэ асуудлыг жич ярина" хэмээн айлгажээ. 
 
Болж өнгөрсөн үйл явдлыг эргүүлэн сөхөж үзвэл хөөрхий охин О.Банди гэх залууд зодуулж, дарамтлуулсныхаа дараа бусдаас, ангийн багшаасаа тусламж гуйх гэж оролдсон байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Харамсалтай нь, охиныг хэн ч өмөөрөөгүй. Харин ч эсрэгээрээ С.Лхамноржмаа гэх багш байрны хүүхдүүдийн нүдэн дээр загнаж, алгадаж, хувийн нууцыг нь нийтэд задруулсан гэх мэдээллийг эх сурвалжууд бидэнд өгөөд байгаа юм. 

ДОТНЫ НАЙЗ НЬ  ТАЛИЙГААЧ  ОХИНЫГ ХАМААТАНТАЙГАА УУЛЗАХЫГ ЯТГАЖ, ДОТУУР БАЙРНЫ АРЫН ХААЛГААР НУУЦААР ГАРГАЖ ӨГСӨН ҮҮ

Хэрэг гардаг өдөр буюу аравдугаар сарын 21-нд дотуур байрны ээлжийн багш нь ковидын хавьтал болсон гэх шалтгаанаар эзгүй байжээ. Харин жижүүр багшийн оронд сургуулийн жижүүр ажиллаж байсан аж. Жижүүр “Тэр өдөр 19:00 цагт дотуур байрны хүүхдүүдийн тоо авсан. Мөн 21:00 цагт өрөөнүүдээр явж, эрт унтахыг сануулахад охин өрөөндөө байсан” гэх тайлбарыг цагдаад өгсөн байна. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр, дээр хэлсэнчлэн өдөр нь хохирогч О-гийн гар утсыг ангийн багш нь хурааж аваад буцааж өгөөгүй байжээ. Өөрөөр хэлбэл, О.Бандийг дотуур байрны гадаа ирэх үед буюу хэрэг гардаг орой хохирогч О гар утасгүй байсан гэсэн үг. Харин О.Банди гэгч нь хохирогч О-той нэг байранд амьдардаг, хамаатныхаа охин руу утасдаж, түүнээс хохирогч О-г дотуур байрнаас нь гаргаж ирэхийг гуйсан аж.  Энэ тухай хохирогч О-гийн найз, О.Бандийн хамаатны дүү “Найз маань надтай найз учраас л түүнийг бүр хөөж чаддаггүй байсан байх.  Тэр өдөр би дотуур байрны ослын хаалгаар түүнийг “Сүүлийн удаа уулзчихаад ороод ир” гээд гуйсаар байгаад, нууцаар гаргасан” гэж сургуулийн удирдлагуудад хэлжээ. Талийгаач тэгж гарахдаа углааш, нимгэн цамцтай байсан нь гадаа удаан зогсохгүй, О.Банди гэгчтэй удаан уулзахгүй гэсний илрэл байсан биз.

Бас нэгэн ноцтой мэдээлэл байгаа нь, О.Банди нь тухайн өдөр н.Тогтох гэх эмэгтэйн дэлгүүрээс хоёр ширхэг сум худалдаж авсан гэх мэдээлэл байна. Өөрөөр бол, О.Банди "Буудна шүү" гэж тоглоомоор хэлээгүй буюу бэлтгэлтэй байсан гэсэн үг болж таарах нь. 

ЦАГДАА НАР ХОХИРОГЧ О-Г ЭРЭН ХАЙХГҮЙ ГУРАВ ХОНОСОН ГЭВ ҮҮ

Маргааш нь буюу аравдугаар сарын 22-ны өдөр охиныг хичээлдээ ирээгүй тул ангийн багш нь дүү нараас нь сурагласнаар түүнийг дотуур байрандаа ирж хоноогүйг мэдэж, эрэл сурал эхэлсэн байна. Ингэхдээ өчигдрийн О.Банди гэгчтэй уулзаж байсан байдалтай нь холбон багш, сургуулийн захиргааныхан нь охиныг “Үерхдэг залуугаа дагаад оргоод алга болсон бололтой. Удахгүй ирэх биз” гэх ойлголтыг хууль, хяналтынхан төдийгүй ар гэрийнхэн, сургуулийнхан, нутгийн иргэдэд өгсөн байна. Хамгийн ноцтой нь, хохирогч О-гийн гар утсанд О.Бандиас ирсэн "Буудна шүү" гэх утгатай мессежүүдийг сургуулийн захирал болон ангийн багш нь гэрийнхэнд нь тайлбарлахдаа "Орчин үеийн хүүхдүүд бэлгэвчийг буу гэж ярих нь ч бий. Бас пиво уухыг буудах гэж ярьдаг болсон байна лээ. Тийм болохоор шууд утгаар буудах гэж ойлгох хэрэггүй байх" гэх утгатай зүйлс хэлсэн гэнэ.Ийм тайван тайлбар хэлсэн тул цагдаа нар эрэн хайх ажиллагааг эхлүүлэлгүй харзнасан гэх мэдээлэл ч байна. Хэрвээ ангийн багш нь хохирогч О-гийн гар утсыг хураан авч, өөртөө байлгаж байгаагүй байсан бол хохирогч О буудуулахаасаа өмнө ямар нэг аргаар тусламж дуудах боломжтой байсан ч юм бил үү гэх харамсал эрхгүй төрж байгааг хэлэх нь зүйтэй байх. 
 
 Үргэжлэл бий
https://ergelt.mn/news/176/single/15104
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ