Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны хүүхэд өөрийгөө боомилж, амь насаа хохироожээ


Увс аймгийн цагдаагийн газраас бага насны хүүхэд өөрийнхөө амь насыг хохироосон байж болзошгүй хэргийг шалгаж байна.
Энэ хэрэг гурав хоногийн өмнө гарсан гэх ба Увс аймгийн Өндөрхангай суманд оршин суух найман настай эмэгтэй хүүхэд гэрийнхээ унинаас өөрийгөө боомилж, нас барсан байжээ.
Хэрэг гардаг өдөр талийгаач ээж, эгч, дүү нартайгаа хамт үхрийн зэл рүү тугал уяхаар хамт явж байсан гэх ба гэртээ орчихоод ирье гэж хэлээд эргэж ирээгүй байна. Удалгүй ээж нь гэртээ очих үед охин хоолойгоо боомилсон байжээ. Цагдаагийн алба хаагчид охиныг ямар шалтгаанаар ийнхүү амиа хорлосон болохыг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Хойшлуулшгүй ажиллагааны явцад амь хохирогч нь гэр бүлийн хүчирхийлэл болон бусдын сүрдүүлэг, заналхийлэлд өртсөн зүйл байхгүй. Харин хүүхдийн сониуч зангаар тоглож байгаад болгоомжгүйгээр амиа егүүтгэсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа гэх мэдээлэл байна.
Түүнчлэн мөн өдөр нийслэлийн Багануур дүүрэгт 14 настай эмэгтэй хүүхэд өндрөөс үсэрч амиа егүүтгэсэн хэрэг мөн бүртгэгджээ. Талийгаач охин ээждээ загнуулсан байсан гэх ба уурлаж, гарч яваад эргэж ирээгүй байна. Энэ хэргийг Багануур дүүрэг дэх цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. 

ЭХ СУРВАЛЖ: ZINDAA.MN скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ