Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгийн нутгаар маргааш, нөгөөдөр салхины хурд 22 м/с хүрч ширүүснэ



Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан энэ сарын 2-6-ны өдөр хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн хугацаанд ихэнх нутгаар салхи, шуургатай байх төлөв ажиглагджээ.

Хугацааны эхэн болон дундуур аймгийн ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ сарын 2,3-ны өдрүүдэд салхины хурд шөнөдөө 14-16 м/с, өдөртөө 18-20 м/с, зарим үед 22 м/с хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Бусад хугацаанд салхины хурд 3-8 м/с байх аж.
Агаарын температур нийт нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, энэ сарын 4-ний өдрөөс эрс хүйтэрч шөнөдөө 8-13 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байх төлөвтэй.
Иймд цаг агаарын аюул үзэгдлээс сэрэмжтэй байхыг малчид болон иргэд, тээвэрчдэд анхааруулж байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ