Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

СЭЛЭНГЭ: 21-нд бүх сумын нутгаар цас орж шуурна



Сэлэнгэ аймгийн нутгаар маргааш өдөр шороон шуургатай байна. 21-нд цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарч,зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэж, хүчтэй салхи, шороон шуургатай байхыг аймгийн УЦУОШГ-аасонцгойлон анхааруулж байна. 3 дугаар сарын 19-нөөс20-ны 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө +5+10 градус дулаан байна.

Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр хүрч,шороон шуурга шуурна. Шөнөдөө -7-9 градус хүйтэн, өдөртөө +7+9 градус дулаан байна. 3 дугаар сарын 21-25-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр21-нд бүх сумын нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 21-нд баруун хойноос секундэд 9-14 метр хүрч ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд салхи баруунаас 4-9 м/сек. Хугацааны эхээр агаарын температур шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан байна. 21-нээс сэрүүсч Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө -19-24 градус, өдөртөө -9-14 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө -15-20 градус, өдөртөө -4-9 градус хүйтэн байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ