Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Галлагааны улирал эхэлснээс хойш 120 орчим өрхөд угаарын эрсдэл үүссэн




Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Мартаж болохгүй” аяныг өнөөдөр (2021.10.25)-өөс эхлүүлж буй талаар мэдээлэл хийж байна.

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТСИЙН ДАРГА, ХУРАНДАА Г.НЭРГҮЙ:

-Сүүлийн таван жилийн хугацаанд 12378 удаагийн объектын гал түймрийн дуудлага ирж, 102 том хүн, 32 хүүхэд гал түймэрт өртөж амиа алдсан. Мөн 128 хүн гал түймрийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон байна.
Нийслэлийн онцгой байдлын газар 4894 хүний амийг аварч, байгууллага, иргэний 20.6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлж ажиллалаа.
Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотойгоор хоногт галын 8-10 дуудлага ирж байна. Өнгөрсөн долоо хоногт хамгийн их дуудлага ирсэн. Таван хүн гал түймэрт өртөж амиа алдсан. Гал болон угаарын хийд өртөж амиа алдах эрсдэл их байна. “Мартаж болохгүй” аянаар дамжуулж иргэдийнхээ амь насыг авран хамгаалах, гал түймрээс сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэх зорилготой. Ахуйн галын дуудлага нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хамгийн их бүртгэгдэж байна.2020-2021 онд 786 хүн угаарын эрсдэлд өртсөн байна. Галлагааны улирал эхэлснээс хойш 120 орчим угаарын эрсдэл үүссэн гэх тоо гарсан. Угаарын эрсдэл буурч буй ч тайвшрах хэмжээнд хүрээгүй байна.

“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВИЙН АЛБАНЫ ДАРГА Ч.БУЯНЖАРГАЛ:

-Айлуудад угаар мэдрэгч суурилуулснаар 10 хоногийн дотор 58 удаагийн дуудлагаар 200 гаруй иргэний амийг хамгаалсан гэж үзэж болно. Цаашид эрсдэлтэй 60 гаруй мянган өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна. Арванхоёрдугаар сарын 1-нийг хүртэл эдгээр айлыг дамжуулагчаар бүрэн хангана. Иргэд угаарын хийн дамжуулагчаа зөвхөн гал түлэхдээ ажиллуулаад, бусад үед нь цахилгаан хэрэглэж байгаа гэсэн шалтгаанаар дамжуулагчийг салгаж байгаа нь буруу. 24 цагийн турш танай гэр дэх угаарын хийг дэлгэцээр ажилтнууд хянаж байгаа. Мөн эвдэх, зарж борлуулах зэрэг асуудлыг гаргаж байна. Үнэгүй тарааж буй энэ төхөрөөмжийг дахин авахдаа худалдан авах ёстой байгаа. Энэ бол улсын өмч хөрөнгө бөгөөд угаарын хийн эрсдлээс таныг болон танай гэр бүлийг хамгаалах гол төхөөрөмж гэдгийг ойлгох ёстой.
Галын машин бол нисдэг тэрэг биш. Тийм учраас иргэн бүр айл өрх бүр өөрсдөө энэхүү аюулаас сэргийлэх ёстой тийм учраас “Мартаж болохгүй” аяныг эхлүүлж байгаа гэдгийг дахин сануулья гэсэн юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ