Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

М.Буяндэлгэр: Газрын гэрчилгээг цахимаар хэвлэснээр 58.5 сая төгрөг хэмнэсэн



Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр  газрын харилцааны цахим системийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "2021 оны аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж байгууллага газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургаа газрын харилцааны цахим системээс үнэ төлбөргүй өөрсдөө хэвлэж авдаг болсон. Энэ талаарх ажлын хэсгийн мэдээллийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.  Ерөнхий сайдын захирамжаар авлигын индексийг бууруулах ажлын хэсэг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан ажиллаж байгаа. Ажлын хэсгийн хүрээнд газрын харилцааны салбарт байгаа шаардлагагүй гарын үсгийг цөөлөх, хий дарааллыг бууруулах, шат дамжлагыг цөөлөх чиглэлийн хүрээнд дээрх систем боловсруулагдсан.

Аравдугаар сарын 1-нээс Газрын харилцаа цахим шилжилт сарын аяныг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 2,983 иргэн, ААН байгууллага газрын гэрчилгээг цахимаар хэвлэж авсан байна. Үүний үр дүнд 58.5 сая төгрөгийн хэмнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл өмнө нь газрын гэрчилгээ үнэт цаасан дээр хэвлэгдэж байсан бол одоо гэрээсээ А4-ийн цаасаар хэвлэдэг болсноор улсын тэмдэгтийн хураамж төлөх шаардлагагүй болсон гэсэн үг. Манай байгууллага жилд дунджаар 1.2 тэрбум төгрөгийн үнэт цаасны шимтгэл төлдөг байсан" гэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ