Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг хаанаас ч хэвлэн авах боломжтой


Улсын хэмжээнд газрын харилцааны цахим үйлчилгээ нэвтэрч байгаатай холбогдуулан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар (ГХБХБГ)  www.egazar.gov.mn системийг нэвтрүүлж, ашиглаж эхэллээ.
Цахим үйлчилгээгээр иргэд газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зургийг гэрээсээ шууд хэвлэж авах боломж бүрджээ. Одоогоор тус систем газрын харилцаатай холбоотой 17 төрлийн үйлчилгээг цахимаар үзүүлэх аж. 
Газрын харилцааны салбар ийнхүү цахимжиж байгаа тул аймгийн хэмжээнд газрын кадастрын цахим систем (www.egazar.gov.mn )-ийн хэрэглээг нэмэгдүүлж, иргэдэд төрийн үйлчилгээг сурталчлах, олон нийт болон шийдвэр гаргагчдад таниулах зорилгын хүрээнд тус газраас нэр бүхий ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлж байна. Түүнчлэн тус сайтаар хэрхэн үйлчлүүлэх, гар утсандаа аппликэйшнийг татаж лавлагаа, мэдээлэл авах талаар зөвлөмж мэдээллийг хүргэж байгаа аж.
Энэ талаарх сургалт, мэдээллийг байгууллагадаа зохион байгуулахаар аймгийн ГХБХБГ-т 11 байгууллага хүсэлт гаргаад байгаа аж.



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ