Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

"Бидний бахархалт хүмүүн Чингис хаан" сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлав


Баян-Өлгий аймгийн "Дагшин Алтай" төрийн бус байгууллагаас ерөнхий боловсролын сургуулиудын дунд, ахлах ангийн сурагчдын дунд "Бидний бахархалт хүмүүн Чингис хаан" сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарлалаа.

Уг ажлыг их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа бөгөөд Чингис хаан музей, Чингис хаан судлалын хүрээлэн, ШУА-ийн Философийн хүрээлэн зэрэг байгууллага дэмжиж, хамтран ажиллаж байгаа аж.
Уралдаанд оролцохыг хүссэн хүүхдүүд бичсэн эсээгээ ирэх сарын 2-ны өдөрт багтаан erdene_1116@yahoo.com цахим хаягаар илгээнэ.
Харин ерөнхий зохион байгуулагч болон хамтрагч байгууллагын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн баг бүтээлүүдийг шалгаруулж, эхний 3 байрт орсон хүүхдүүдийг мөнгөн шагналаар урамшуулах ажээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ