Баян-Өлгий аймгийн Өлгий хотод шатахууны үнэ энэ сарын 16-ны өдрөөс 100 төгрөгөөр нэмэгдлээ. Тодруулж хэлбэл, АИ92 бензин 2430, А80 бензин 2400, дизель түлш 2350 төгрөгөөр тус тус худалдаалж эхлээд байна.
Ийнхүү тус аймагт өнгөрсөн 6 дугаар сараас хойш бензиний үнэ нийтдээ 800 төгрөгөөр өсөв.
Шатахуун импортлогчид үнийн өсөлтийг тухайн төрлийн бүтээгдэхүүний хилийн үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байна.