Баян-Өлгий аймагт шатахууны үнэ энэ сарын 22-ны өдрөөс 100-150 төгрөгөөр нэмэгдлээ. Тодруулж хэлбэл, Өлгий хотод АИ92 шатахууныг 2600, А80-ыг 2580, дизель түлшийг 2600 төгрөгөөр тус тус худалдаалж эхлээд байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногтой харьцуулахад 100-150 төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Харин хөдөө сумдад шатахууны үнэ 2700-2800 төгрөгт хүрсэн мэдээлэл байна.
Шатахуун импортлогчид үнийн өсөлтийг тухайн төрлийн бүтээгдэхүүний хилийн үнэ өссөнтэй холбон тайлбарлаж байна.