Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Булган сумын Нэгдсэн эмнэлэгт зөөврийн рентген аппарат олгов



Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав өнөөдөр Булган суманд ажиллах үеэрээ Нэгдсэн эмнэлэгт зөөврийн дижитал рентген аппарат хүлээлгэн өгчээ. 
Ингэснээр алслагдсан, баруун бүсийн сум болох Булган, Алтай, Үенч суманд амьдарч байгаа 20 мянга гаруй иргэн рентген оношилгоонд хамрагдаж, өвчнийг эрт илрүүлэх боломж бүрдсэн байна.
Мөн коронавирусний халдвар авсан иргэд аймгийн төв рүү зорчих, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ачаалал үүсгэдэг нэг урсгал харьцангуй багасах, тухайн эмнэлгийн даатгалаас авах санхүүжилт нэмэгдэх зэрэг давуу тал бий болсон аж. 
Удахгүй тус сумын өрхийн Эрүүл мэндийн төвийг унаатай болгох асуудлыг шийдвэрлэж, гэрээр эмчлүүлж буй иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, шуурхай үзүүлэх боломж бүрдүүлнэ гэж Ховд аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 
Булган сум бол Ховд аймгийн хамгийн их хүн амтай сумдын нэг юм. Улаанбаатар хотоос 1855 км, аймгийн төвөөс 385 км алслагдсан. Баруун талаараа БНХАУ-тай хиллэдэг.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ