Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баруун бүсийн сумдын нутгаар 28.6 мм цас орж, цасан бүрхүүл тогтжээ

11 дүгээр сарын эхний арав хоногийн цаг агаарын тойм мэдээгээр Алтайн өвөр говийн сумдын нутаг болон Алтайн салбар уулсаар 3-4 удаа цас орсон байна.
Алтайн өвөр говийн сумдын нутагт Ховд аймгийн баруун бүсийн Алтай, Булган, Үенч сум багтана. Эдгээр сумын нутагт 28.6 мм цас оржээ. Цаг уурын өртөө, харуулуудын “Цасны хээрийн хэмжилт”-ээр цасны дундаж зузаан Алтай суманд 4 см, Үенч суманд 2 см, Булган суманд 1 см зузаантай, 5-9 баллын цасан бүрхүүл тогтсон аж.   
Одоогийн байдлаар баруун бүсийн Алтай, Булган, Үенч сумаас бусад сумын нутгаар хур тунадас ороогүй байгаа юм.  
Нийт суманд бог мал хээлтүүлэх ажил дуусах шатандаа, хужир шүү бэлтгэх, зарим суманд малд тарилга хийх, мал оторлох, өвөлжөөний хашаа хороо, өтөг бууцаа сэргээх ажлууд үргэлжилж байна.   
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ