Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Зөөврийн рентген аппараттай болсноор иргэдэд чирэгдэлгүй үйлчлэх боломж бүрдэв



Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг зөөврийн рентген аппараттай боллоо. Эрүүл мэндийн яаманд хүсэлт тавьсны дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболд аймгийн Нэгдсэн эмнэлэгт зөөврийн рентген аппаратыг шийдвэрлэж, гардуулан өглөө. Коронавирусний халдварын дэгдэлт өндөр байгаа энэ үед зөөврийн рентген аппаратыг шуурхай шийдвэрлэж өгсөн нь аймгийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд гарч байгаа хүндрэл чирэгдлийг бууруулсан бодит дэмжлэг боллоо. Учир нь ковидын халдварындараах уушгины хатгалгаа ихэссэн энэ үед рентгений ачаалал их байна. Рентгенд заавал харуулах, үзүүлэх хүмүүсийн ачаалал хоёроос гурав дахин нэмэгдсэн байна. Аймгийн хэмжээнд рентгений нэг аппараттай байсан. Зөвхөн улсынх ч гэлтгүй хувийн эмнэлгийг зорих хүмүүс ч ихэссэн энэ үед дээрх зөөврийн аппарат нь цаг үеэ олсон дэмжлэг боллоо гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэв.

Ковид-19 халдвар авч эдгэрсэн ч рентгенд заавал харуулна
Коронавирусний халдвар авч эмчлүүлж буй болон эдгэсэн иргэд халдвартын эмчийн үзлэгийн дагуу рентген оношилгоонд заавал хамрагдаж байгаа. Аймгийн Нэгдсэн эмнэлэг зөөврийн рентген аппараттай болсноор эмнэлгийн арын хэсэгтээ рентген оношилгоо, шинжилгээг энэ сарын 17-ны өдрөөс эхлэн нэмэлтээр хийж эхэллээ. Халдвар авсан иргэдийн рентген оношилгоо шинжилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй хурдан шуурхай ажлын цагт багтаан хийх боломж бүрдлээ.
Рентген оношилгоог хийх цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилж байна. Тухайлбал, Халдвартын тасагт хэвтэн эмчлүүлэгч болон сум өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа иргэд даваа болон пүрэв гарагт 12:00-14:00 цагийн хооронд рентген оношилгоо шинжилгээнд хамрагдана. Иргэн та ковидын халдвар авч эдгэрсэн ч гэсэн уушгины нарийн мэргэжлийн эмчид заавал хандаж рентген зураг авахуулах ёстой. Эмнэлгээс гараад нэг сарын дараа уушгиа харуулна. 14 хоног эмчлүүлээд эдгэсэн гээд тоохгүй орхиж болохгүй. Гам сайн барьж уушги хамгаалах цай ууж, бусад ардын эмчилгээг хослуулах нь зүйтэй. Халдварын тархалт тэлж, вирус мутацид орохын хэрээр суурь өвчтэй, өвчингүй гэлтгүй ковид нь бүх хүнд үлдэцтэй халдвар юм гэж аймгийн Халдвартын тасгаас нэмж мэдээлэв.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ