Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Барилгын салбарын зөвлөлдөх уулзалт боллоо


Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, ГХБХБГ, МХГ-аас тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын удирдах ажилтан, инженер техникийн ажилчдыг оролцуулан барилгын салбарын зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлгийг энэ сарын 29-ний өдөр зохион байгууллаа.
Уулзалтыг аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат нээж үг хэлэхдээ, “Хэдий цар тахлаас шалтгаалан хувийн салбарын үйл ажиллагаа зарим талаар доголдсон, барилгын материалын үнэ ханш өссөн, бизнес эрхлэгчид багагүй хохирол амссан. Гэсэн хэдий ч орон нутагтаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх, эдийн засгаа унагахгүй хэвийн хэмжээнд явуулах, ААН-дийн үйл ажиллагааг дэмжих зэргээр  бүхий л боломжийг төрийн зүгээс эрэлхийлэн ажиллаж байна” гэдгийг онцолж байв.

Баянхонгор аймагт 2021 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 49,0 тэрбум, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 4,5 тэрбум нийт 54,5 тэрбум төгрөгийн 50 багц арга хэмжээг орон нутгийн барилгын компаниуд хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.  
Уулзалт хэлэлцүүлэгт тусгай зөвшөөрөлтэй 40 гаруй ААН-ийн төлөөллүүд оролцлоо. Хэлэлцүүлгийн  нэгдүгээр хэсэгт мэргэжлийн байгууллагуудаас шинэчлэгдэн мөрдөгдөж буй хууль тогтоомж болон холбогдох  мэдээлэл зөвлөмжийг танилцуулсан бол хоёрдугаар хэсэгт барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, төр аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар  зөвлөлдлөө.

Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан хэлэхдээ “Баянхонгор аймаг өөрөө нэг л бодлоготой түүндээ уялдаж аливаа үйл ажиллагааг хэрэгжүүлэх шаардлагатай байна. Тодруулбал, аймгийн Ерөнхий архитектурыг ЗДТГ-т татан авч байж төлөвлөлт, зохион байгуулалт зөв явах алхам болох юм. Бодлого, хамтын ажиллагаа сайжирснаараа төр хувийн хэвшлийн мэдээлэл итгэлцэл нэмэгдэх болно. Үүнтэйгээ уялдаж аливаа ажил, төслүүд хэрэгжинэ. Хяналт тавьдаг төрийн байгууллагууд ч үүнд хамаарна. Торгоно, хаана гэхийн оронд алдаа гаргасан бол засах хугацаатай үүрэг өгдөг байя. Хугацаандаа алдаагаа зассан бол ажлыг нь гацаалгүй явуулдаг байя. Тэр зохицуулалтаа төр хийе. Харин ААН-үүд иргэдийг чирэгдүүлэхгүйгээр хариуцсан ажил төслөө стандарт нормынхоо дагуу чанартай сайн гүйцэтгэх нь зөв” гэж  онцлон тэмдэглэв.

Хэлэлцүүлгийн үеэр барилга, байгууламжийн чанараа сайжруулах, барилгын ажлын төсвийн жишиг үнэлгээ тарифыг жил бүр шинэчлэн батлуулах, ашиглагч байгууллагын  зураг өөрчлүүлэх санал нь ажлын гүйцэтгэлд саад болдог, барилгын материалын үйлдвэрийн бүтээгдэхүүний чанарт анхаарах, барилгын бригадууд дээр сургалт зохион байгуулах, тендерийн ажлын санхүүжилтийг гэрээ байгуулаад эхний 30 хувийг олгодог байсан санхүүгийн механизмыг сэргээх зэрэг 30 гаруй саналууд гарч холбогдох байгууллагууд анхааралдаа авч, холбогдох газар, яамдад зарим саналыг хүргэхээр болов.  



скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ