Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Их Британийн шатахуун түгээх газрууд хоосорчээ


Их Британид Ням гарагт шатахуун түгээх олон мянган газрууд бензингүй болжээ. Шалтгаан нь ачааны машины жолоочийн дутагдлаас болсон байна. The Petrol Retailers Association нь 5500 гаруй бие дааж бензин борлуулагчдыг төлөөлдөг холбоо ба гишүүдийн гуравны хоёр нь бензинээ зарж дуусгасан гэж мэдэгдсэн бол үлдсэн нь “Бараг дуусч байгаа” гэж мэдээлжээ. Тус холбооны дарга үүнийг тайлбарлахдаа “Хомстол болохоос айж сандран худалдан авалт хийсний үр дагавар” гэжээ. Үргэлжлүүлэн тэрбээр “Энэ улсад маш их хэмжээний бензин байгаа. Гэхдээ буруу газруудад байгаа. Одоо хүртэл терминалууд болон боловсруулах үйлдвэртээ байгаа” гэсэн аж.
Амралтын өдрүүдээр маш урт дараалал үүсч, тэвчээр нь алдагдсан иргэд олон цагийн турш хүлээж байв. Лондонгийн нэгэн шатахуун түгээх станцад зодоон болж байна гэсэн дуудлагаар очсон цагдаа нэг иргэнийг баривчилсан аж.
Тээвэрлэлтийн салбараас ачааны машины жолоочийн хомстолд орсон гэж мэдээлсэн ба коронавирусын цар тахал, настай ажилчид мөн Брекситтэй холбоотойгоор улсаас явсан ажилчдаас үүдэлтэй хомстол гэж тайлбарлажээ. Үүнээс гадна АНУ болон Герман улсуудад ачааны машины жолооч маш дутмаг байгаа аж. Харин Их Британид илүү ил тод байгааг дэлгүүрүүдийн хоосон тавиур, хоосорсон бензин колонкууд илтгэж байгаа аж.
Олон долоо хоногийн дарамт шахалтын дараагаар Их Британийн Консерватив засгийн газраас олон мянган гадаад ачааны машины жолооч нарт яаралтай виз олгохоо зарласан бөгөөд эхний ээлжид 10 дугаар сараас эхэлж 3 сарын хугацаатай визийг 5000 гаруй ажилчинд олгох ажээ.
Эх Сурвалж: ABC
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ