Дахин шатахууны хомстол үүсэх нь гэх мэдээлэл цацагдаж, ШТС-уудад өчигдөр урт дараалал үүссэн. Хэдийгээр УУХҮ-ийн сайд Г.Ёндон "5 хоногийн нөөц" байгаа гэж мэдэгдсэн ч иргэд ШТС-уудад дугаарлан бензинээ авсан.Тэгвэл ШӨХТГ-аас өчигдөр хязгаарлалт хийсэн компаниудаас эхлэн бусад шатахуун импортлогч компаниудын нөөцийг агуулахтай нь шалгаж эхэлсэн байна.Мөн шатахууны асуудлаар яг одоо Засгийн газар хуралдаж байгаа аж.