Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхийн санаачилгаар зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайс, чингэлэгүүдийг буулгаж иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхээр авто зогсоол, ногоон байгууламж, тоглоомын талбай шаардлагатай бүтээн байгуулалтыг хийхээр болсон.
Тэгвэл уг ажлын хүрээнд 18 дугаар хороо 84 дүгээр сургуулийн урд байрлах 53 гараашийг буулгаж газрыг чөлөөлөн явган хүний зам, ногоон байгууламж, авто зогсоолын цогц тохижилт хийж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр Баянзүрх дүүргийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын төв ажиллаж байна.
Явган хүний зам, ногоон байгууламж нь уг тохижилтын 70 хувийг эзэлж байгаа бөгөөд үлдсэн 30 хувьд нь авто зогсоол хийж байна гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.