Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үндэсний хэмжээний хоёр дахь том цэцэрлэгт хүрээлэн Баянзүрх дүүрэгт байгуулагдана

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн бөгөөд Баянзүрх дүүрэгт байгуулагдах Олон улсын цэцэрлэгт хүрээлэнгийн /International Garden Of Mongolia/ талаарх төслийг танилцууллаа.
Орон нутгийн хөгжлийн сангийн цахим санал асуулгад оролцсон Баянзүрх дүүргийн иргэдийн 36.6 хувь нь шинээр цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг хүсэж, санал хүсэлтээ ирүүлсэн. Иргэдээс өгсөн санал хүсэлтийг бодит ажил болгох үүднээс Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хороонд Олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төслийн ажлыг эхлүүлсэн.
Монгол Улсын хамгийн томд тооцогдох Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрладаг. 973 га талбайгаас 183 га талбайд төлөвлөлтийн ажил хийж, нийслэлийн иргэдийн зорих очих газрын нэг болоод байна.
Харин Олон Улсын Цэцэрлэгт хүрээлэнгийн хувьд 300га талбайд төлөвлөлт хийгдэх бөгөөд 2022 оноос эхлэн бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зураг төслийн ажилд орлоо.
Баянзүрх дүүргийн удирдлагууд, ажилтан, албан хаагчдын хувьд өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулж байсан туршлагатай бөгөөд Олон Улсын Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтад ч тус хүрээлэнгийн шилдэг инженерүүдийг ажиллуулж, туршлага судлах юм.
Дүүргийн удирдлагуудын үзэж байгаагаар алслагдмал хороодод амьдарч байгаа иргэдээ дэмжиж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бий болгох, цаашлаад Улаанбаатар хотын өнгө үзэмж, ногоон байгууламжийг нэмж, нэмэгдүүлэх үүднээс энэхүү төслийг эхлүүлж байгаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ