Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ю.Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ойн өдөр тохиож байна


Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 105 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Монголын төрийг 44 жил удирдсан БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, БНМАУ-ын маршал, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар Юмжаагийн Цэдэнбал 1916 оны 9-р сарын 17-ны өдөр Увс аймгийн Давст сумын нутаг дахь Тун мэндийн өвөлжөөнд эхээс мэндэлжээ.

Энэ их хүмүүн БНМАУ-ыг 44 жил удирдахдаа:

• Эмнэлэг эрүүл-ахуйн үйлчилгээг улсын хэмжээнд, хот хөдөөгүй, үнэгүй хүргэж, олныг хамарсан ужиг өвчнөөс хүн ардыг салгаж, эрүүлжүүлсэн,

• Монголын нийгэмд европын соёлоос нэвтрүүлж, хоцрогдлыг тодорхой түвшинд хүртэл арилгаж, амьдралынх нь хэвшил болгож чадсан,

• Бүх нийтийг бичиг үсэгтэй, боловсролтой болгож, дэлхийн шинжлэх ухаанд нэвтрэх боломжийг бүрдүүлсэн,

• Хүн амын өсөлтийг урамшуулан дэмжиж, 2 саяд хүргэж, цаашид өсөн нэмэгдэх эх суурийг тавьсан,

• Улсыг үйлдвэржүүлж,  ажилчин ангийн бүхэл бүтэн шинэ давхаргыг бий болгосон,

• ХАА, газар тариаланг хөгжүүлж, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр улс орныхоо хүнсний дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болгосон,

• Газрын хөрсөн дээрх, болон газрын хэвлий дэх ашигт малтмалыг хяналттай, зүй зохистой, байгаль орчинд  халгүй, улсын хөгжил дэвшилд бодит үр дүнтэй ашиглуулж байсан, 

• Насанд хүрсэн хүн бүрийг ажилтай, цалин хангамжтай болгож, амьдралдаа санаа зоволтгүй хөдөлмөрлөж, аж төрөх нөхцөлийг бүрдүүлж байсан,

• БНМАУ-ыг НҮБ-ын бүрэн эрхт гишүүн, дэлхийн өрх тусгаар улсын нэг болгосон,

• Монголын хил хязгаарыг хоёр хөрштэй хамтран албажуулж, хөдөлбөргүй болгон НҮБ-аар баталгаажуулж чадсан,

• БНМАУ-ыг дэлхийн олон улс оронтой дипломат харилцаатай болгож, монгол хүнийг сансарт нисгэж, олимпд зодоглуулж, дэлхийн тавцанд улсынхаа нэрийг дуурсгаж эхэлсэн гэх мэтээр дэлхийн “хүйтэн дайн”, хөрш улс орнуудын хоорондын цэрэг-улс төрийн амаргүй цаг үед Монгол Улсаа дэлхийд өрх тусгаар, амар тайван улс болгож чадсан гавьяатай, гарамгай удирдагч байсныг түүх гэрчилнэ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ