Тус аймагт сүүлийн 24 цагт нийт 303 РCR шинжилгээ авснаас 203 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдаж, нийт батлагдсан тохиолдол 5708 боллоо гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.
Аймгийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 696 хүн, өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад гэрээр эмчлүүлж буй 829 хүн байна. Үүнээс Улиастай сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад 508 иргэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт коронавирусний халдвар авч эмчлүүлж буй иргэдээс 167 иргэн эдгэрчээ. Халдварын батлагдсан тохиолдлын 50 орчим хувь нь Улиастайд, 14 хувь нь Тосонцэнгэл, зургаан хувь нь Дөрвөлжин, Их-Уул сумуудад бүртгэгджээ. Тандалтын судалгаагаар коронавирусний халдварын нэгдүгээр хавьтал болсон 1474 иргэн байна. Харин гэрийн тусгаарлалтад 1793 иргэн, тусгаарлан ажиглах байранд 12, тусгаарлалтад 243 иргэн нэмэгдээд байна. Халдварын тоо буурахгүй байна. Тиймээс халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг дахин зөвлөж байна гэж Эрсдэлийн харилцаа холбооны бүлгээс мэдээлэв.