Аймгийн төв, Улиастай сумын ногоон байгууламжийг 6.7 сая төгрөгийн өртгөөр нэмэгдүүллээ гэж Улиастай сумын ЗДТГ-аас мэдээлэв.
Иргэдийн тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх. Сумын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор жил бүр ногоон байгууламжийн тоог нэмж, шинээр тарьсан мод, бут, цэцгийн мандлын арчилгаа, тордлогоо усалгааг хийдэг. Энэ жилийн тухайд Улсын тэргүүний нэгдүгээр цэцэрлэг, Цагдаатай байрны урд хэсгийг зүлэгжүүлж, хайс хамгаалалтыг хийгээд байна. Энэхүү ажлыг сумын орон нутгийн хөгжлийн сангийн 6.7 сая төгрөгөөр санхүүжүүлээд буй гэв.