Сайншанд хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Сайншанд сумын ЗДТГ-аас бүтээлч ажлыг өрнүүлж байна.
Энэ оны Орон нутгийн хөгжлийн сангийн 110,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын II, IV, VI багийн гэр хороололд 63 ширхэг гэрэлтүүлэг шинээр суурилуулах ажлыг “Уртын уул” ХХК хийж гүйцэтгэж хүлээлгэн өгчээ.
Мөниргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сайншанд сумын нийтийн орон сууц буюу 12 СӨХ-ны 71 орон сууцны 487 давхарт 487 ширхэг мэдрэгчтэй лед гэрэл шинээр суурилуулсан аж.
Ерөнхий боловсролын нэг, тавдугаар сургууль, IV, VI, IX, XI, XII, XIII цэцэрлэг, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гадна орчны гэрэлтүүлэг нэмэгдүүлэн барилга байгууламжийн гадна фасадыг олон өнгийн туузан гэрэлтүүлгээр чимэглэжээ.