Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Эцэг эхчүүдийн 80.42 хувь нь танхимаар хичээллүүлэх санал өгчээ


Тус аймагт 2021-2022 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн 43 бүлэгт 1566  хүүхэд урьдчилсан байдлаар бүртгүүлээд байна.

Аймгийн хэмжээнд нийт 29 сургуульд 14532  сурагч суралцаж, 1663 багш ажилчид ажиллана. Нийт ажиллагсдаас 912 нь буюу 54,8 хувь нь үндсэн багш юм. Харин энэ хичээлийн жилд 42 цэцэрлэг, ерөнхий боловсролын 29 сургууль сургалтын үйл ажиллагаа явуулах бэлтгэлээ бүрэн хангажээ. Цар тахалтай холбоотойгоор энэ хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагааг цахимаар болон танхимаар явуулах талаар эцэг эхчүүдээс санал аваад байна. Аймгийн хэмжээнд нийт 29 сургууль, 41 цэцэрлэгийн эцэг эхчүүдээс санал авахад ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн эцэг эхчүүдийн 80.42 хувь нь танхимаар, 19.6 хувь нь цахимаар хичээллүүлэх саналаа өгчээ. Харин цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн 58.32 хувь нь танхимаар, 42.68 хувь нь цахимаар хичээллүүлэх санал өгсөн байна. Хичээл, сургалтын үйл ажиллагааг танхимаар хичээллүүлэх эцсийн шийдвэр одоогоор гараагүй байгаа гэж аймгийн Боловсрол Соёл урлагийн газраас мэдээлэв. 

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ