Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэллээ



Япон улсын ядуурлыг бууруулах сангийн 2,2 сая долларын буцалтгүй тусламжаар Хатуу хог хаягдлын менежментийг сайжруулах төслийг тус аймагт хэрэгжүүлж байна. Төслийн үйл явцтай аймгийн Засаг дарга М.Идэрбат болон холбогдох албаны хүмүүс танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.

Тэрээр хэлэхдээ, нэгдсэн хогийн цэг Баруун-Урт сумын салхин дээр байдаг учир тоосжилт, эвгүй үнэр зэргээс эхлээд ард иргэдэд хүндрэл бэрхшээл багагүй байсан. Энэ төсөл хэрэгжснээр эдгээр асуудал үгүй болох юм. Тийм ч учраас төслийн үйл явцыг хурдасгах, дэмжих үүднээс нэн шаардлагатай байсан эрчим хүч татах болон техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг нь шийдвэрлэж өгнө гэв.

Уг төслийг таван аймагт хэрэгжүүлж байгаа бөгөөд Сүхбаатар аймаг санхүүжилтийг 100 хувь шийдвэрлүүлж чадсан хоёр аймгийн нэг болжээ.
Энэ нь манай аймагт анх удаа хэрэгжиж байгаа томоохон төсөл учир улсын хэмжээнд жишиг төсөл болгон хэрэгжүүлэхээр бид зорьж байна. Төслийн хүрээнд дахивар хог ангилах цэг, хог хаягдлыг дахин боловсруулах жижиг үйлдвэр, тоног төхөөрөмжийн шинэчлэлт зэрэг хөрөнгө оруулалтын ажлууд хийгдэнэ гэх мэдээллийг Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОНӨҮГ-ын дарга Ц.Баатарсүх өглөө.
Уг төсөл нь 2022 он гэхэд бүрэн хэрэгжиж дуусах аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ