Автомашинаараа ухарч байхдаа бага насны хүүхдийг дайрч, амийг нь хөнөөсөн хэрэг Баянзүрх дүүрэгт бүртгэгджээ.
Тодруулбал, тус дүүргийн 10 хорооны нутаг дэвсгэрт ой дөрвөн сартай хүү Б-г "Raw4" маркын автомашины жолооч ухрах хөдөлгөөн хийх үедээ дайрч, амийг нь хөнөөжээ. Хэргийг харъяаллын дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагааг үргэлжүүлж байна хэмээн тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.