Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийн хөлийг машинаараа дайрч, зугтжээ



  Сүүлийн үед цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй танхайрах, цагдаагийн албан хаагчийн биед гэмтэл учруулах хэрэг цөөнгүй гарч байна. Өнгөрсөн амралтын өдөр ч цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, автомашинаараа хөл дээгүүр нь гарч, зугтсан хэрэг гарчээ. 
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Цолмон төвийн зүүн уулзварт цагдаагийн албан хаагч Ш нь иргэн А-г шалгаж, хуулиа биелүүлэх шаардлага тавьсан байна. Гэтэл А нь шаардлагыг биелүүлэхгүй цагдаагийн албан хаагч Ш-ийн баруун хөлийг машинаараа дайрч, зугтсан байна. 
Хэргийг СХД-ийн цагдаагийн хоёрдугаарт хэлтэст шалгаж байна. Мөн цагдаагийн албан хаагч Ш-ийн бие хэвийн байгаа аж. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ