Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Халдвар аваад эдгэрсэн, вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй нэвтрүүлнэ



Хөвсгөл аймгийн Онцгой комисс улсын Онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу зорчих хөдөлгөөнийг нээхээр шийдвэрлэсэн. Тус аймгийг зорьж байгаа иргэдээс Намнангийн ард түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлнэ. Харин коронавирусний халдвар аваад эдгэрсэн, вакцины бүрэн тун хийлгээд 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй шууд нэвтрүүлнэ. Аялал зугаалгаар яваа иргэдийн автомашинд явах хүний тоог хязгаарлахгүй бөгөөд автомашинаас нэг л асуумжавч бүртгэлжүүлэх гэнэ. Иргэдээс авч буй түргэвчилсэн оношлуурын шинжилгээний төлбөр 25000 төгрөг бөгөөд үнэгүй болгох боломжгүй гэдгийг шуурхай штабын дарга М.Хуягбаатар хэлж байлаа.

Тодруулбал, иргэдээс авсан шинжилгээний оношлуурын төлбөрөөр дараагийн оношлуурыг авах, ойрын хавьтлын иргэдээс үнэ төлбөргүй шинжилгээ авах зэрэгт зарцуулж байгаа гэнэ. Мөн Улсын Онцгой комиссоос өгсөн зөвлөмжийн дагуу 5-аас дээш насны хүүхдүүдээс түүвэрчилсэн байдлаар шинжилгээ авах ажээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ