Хөвсгөл аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 19 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1406 боллоо. Тодруулбал Мөрөн суманд 10, Хатгал тосгонд 3, Түнэл суманд 1, Алаг-Эрдэнэ суманд 5 тохиолдол тус тус шинээр бүртгэгджээ. Тус аймгийн 23 сум, 1 тосгоноос Баянзүрх, Цагаан-Уул, Цагааннуур гэсэн 3 сумаас бусад суманд халдвар бүртгэгдээд байна.
Нийт халдварыг насны байдлаар ангилбал 0-15 насны хүүхэд 356, 16-64 насны хүн 982,65-аас дээш насны хүн 82 өвчилсөн байна. Иймээс иргэдийг амны хаалтаа тогтмол зүүх, гараа ариутгаж, хүн хоорондын зай баримтлах, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.