Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр АПУ компанийн арын замд нийтийн тээврийн автобус мотоциклтой мөргөлдсөн ноцтой осол гарчээ.
Ослын улмаас мотоциклийн жолооч газар дээрээ амиа алдсан харамсалтай явдал болсон байна. Осол юунаас болж гарсан мэдээлэл тодорхойгүй боловч автобус замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн хэмээн ослыг харсан хүмүүс хэлж байна. Хэргийг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.