Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баянхонгор аймаг наадам тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэлээ


Баянхонгор аймгийн ИТХ энэ сарын 28, 29-нд ээлжит гуравдугаар хуралдаанаа хийсэн. Мөн үеэр гарсан зарим шийдвэрийн талаар аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбатаас тодрууллаа.

-Цаг үе хүнд байгаа ч та бүхэн танхим болон цахим хэлбэрээр ээлжит хуралдаанаа зохион байгууллаа. Аймгийн төсөв санхүүтэй холбоотой чухал асуудлуудаа шийдвэрлэж чадсан уу?
-Цаг үе, нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Танхимаар болон цахимаар хуралдааныг амжилттай зохион байгуулж, олон чухал асуудлыг хэлэлцэн, аймгийн өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, төлөөлөгч нартаа мэдээлэл өгч тодорхой асуудлуудыг шийдлээ. Үүний дотор 2020 оны төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж баталлаа. 2020 оны төсвийн үлдэгдлийг хуваарилж, холбогдох шаардлагатай зүйлсэд зарцуулах шийдвэрийг гаргалаа. Мөн уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг хуваарилж, тодорхой хэсийг нь ковидын эсрэг зарцуулахаар шийдвэрлэсэн. 
-Эрүүл мэндийн салбарт тулгамдсан 700 гаруй сая төгрөгийг хэлэлцэж баталсан нь ээлжит хуралдааны онцлох шийдвэр боллоо. Энэ тухай  товчоор дүгнэж хэлнэ үү? 
-Баянхонгор аймгийн ИТХ-аас ковидын эсрэг холбогдох ажил, арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн Засаг даргын нөөцийг, аймгийн Онцгой комисст үйл ажиллагаанд нь зарцуулах санхүүжилтийг тус тус нэмж баталсан. Ковидын эсрэг арга хэмжээнд шаардлагатай өндөр үнэтэй, эрэлт ихтэй эм, тариа, тоног төхөөрөмж, эмнэлэг дэлгэхэд зориулан 100 орны ком, автомашин, эмнэлэгийн зориулалттай угаалгын машин зэрэг нийт 740.0 сая төгрөгийн санхүүжилтыг шийдвэрлэлээ. 
-АИТХ-ын хуралдаанаар Үндэсний баяр наадам тэмдэглэхгүй байхаар тогтжээ. Хэдий хэмжээний төсөв хэмнэж байна вэ? 
-Баянхонгор аймгийн хувьд баяр наадам тэмдэглэх ажилд төчнөөн төгрөг гэж төлөвлөөгүй, хандив тусламж зэргээс төсвийг бүрдүүлнэ гэж төлөвлөж байсан. Өчигдөр (2021.06.29) хэлэлцэх асуудлын дараалалд Наадам тэмдэглэх эсэхээ оруулж төлөөлөгчдийн үнэмлэхүй олонхын саналаар энэ жилийн тухайд Баянхонгор аймаг наадам тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэлээ.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ