Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөдөө аж ахуй, нийгмийн салбарын хөтөлбөрүүд баталлаа

Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит III хуралдаан Булган суманд боллоо. Коронавирусний халдвар гарч, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үе учир хуралдааныг цахимаар зохион байгуулав.

Тус хуралдаанаар “Газар тариалангийн тогтвортой хөгжил”, “Чинээлэг малчин”, “Зөв дадал-Архигүй орчин”, “Шинэ ирээдүй” хөтөлбөр батлах тухай, “Шинэ багш” хөтөлбөр батлах тухай, спортын заалны үйлчилгээний үнэ, тариф тогтоох тухай асуудал хэлэлцэн шийдвэр гаргалаа. Мөн орон нутгийн өмч, хөрөнгийн тухай асуудлыг анх удаа хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Өмнө нь хөрөнгө шилжүүлэх, бүртгэлд авах, дуудлага худалдаа зохион байгуулах зэрэг асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчид шийдвэрлэж байсан юм. Аймгийн ИТХ-ын өмчийн талаарх бүрэн эрхийн асуудлыг Тэргүүлэгчид шийдвэрлэх боломжгүй гэж хууль, хяналтын байгууллагаас зөвлөсний дагуу хөрөнгийн хөдөлгөөнтэй холбоотой шийдвэрийг төлөөлөгчид хуралдаанаар хэлэлцэж байх боллоо гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албанаас мэдээллээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ