Ховд аймгийн Буянт сумын малчин Т.Ажрахүйгийн гэр бүл энэ жил “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарч, шагналаа гардан авлаа.
Эднийх сумын төвөөс 15 км зайд “Шаргын тохой” гэдэг газар зусч байна. Аймгийн аварга малчин Т.Ажрахүйгийн тухайд31 дэх жилдээ мал маллаж байна. Тус малчных одоо 1000 гаруй малтай бөгөөд энэ жил 400 орчим төл авчээ.
Тэрбээр жилийн дөрвөн улиралд бэлчээрийн даац, усан хангамжаа тохируулахад анхаарч, жилд дунджаар 7-10 удаагийн отор нүүдэл хийх замаар малд тарга хүч авахуулдагбайна. Зуны улиралд л гэхэд 100 гаруй км явж, Увс аймгийн Өлгий сумын нутгаар оторлож байна.
Мөнсүргийн бүтцийг сайжруулах зорилгоор Увс аймгийн Өлгий сумаас ноолуурын чиглэлийн улаан ухна, Дорнод аймгаас илүү нугаламтай хуц авсан байна.
Цаг агаарын төлөв, бусад хүчин зүйлд шантрахгүйгээр малаа тууштай маллаж, мал сүргийнхээ бүтцийн тэнцвэрт байдал, бэлчээрийн зохистой ашигллатыг бий болгож чадвал ашигшимийг хүртэх бүрэн боломжтой гэж малчин Т.Ажрахүй ярилаа.
Буянт сумын нутгаар бэлчээр, усан хангамж хүрэлцээтэй, цаг сайхан байгаа учраас малчдын сэтгэл тэнүүн байна.