Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Бэлчээрийн мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах үүрэг чиглэл өглөө



Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн хэмжээнд 2020 онд 16398 малчин өрх 5.6 сая мал маллаж, 1394.2 мянган төл бойжууллаа. Нийт нутгийн 70 гаруй хувь нь гандуу байгаагаас шалтгаалж малчдын дунд отор нүүдэл үргэлжилсээр байна.

Одоогоор өөрийн болон бусад найман аймгийн 40-өөд суманд 507 малчин өрх 287.3 мянган малыг оторлуулж явна. Цаашид отор нүүдэл нэмэгдэж, холын аймгуудад нэг сая гаруй малыг оторлуулах төлөвтэй байгаа бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, холбогдох хүмүүст тодорхой үүрэг чиглэл өглөө. Тухайлбал, отроор явах малчин өрхийн судалгааг нарийвчлан гаргах, өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх боломж бүхий аймгуудтай уулзалт хийж, үнэ өртөг, тоо ширхэгийг тохиролцох, зах зээлд мал, мах борлуулах боломж, судалгааг гаргаж малчдад мэдээлэх зэрэг олон асуудлаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын удирдлагатай санал солилцсон юм.

Малчдын зүгээс цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан малаа их хэмжээгээр борлуулах хүсэлтэй байгаа ба нийт 1.510.152 толгой мал борлуулах урьдчилсан дүн гарчээ.

скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ