Хөвсгөл аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 11250 га-д улаан буудайн тариалалт хийж 72,5 хувьтай байна. Энэ хавар үр тариа 15875 га-д үүнээс улаан буудай 15500 га, арвай 240 га-д,овъёос 85 га-д, хөх тариа 50 га-д, малын тэжээл 950 га-д, рапс400 га-д, төмс 289 га-д, хүнсний ногоо 186 га-д тус тус тариална. Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд үр, ургамал хамгааллын бодис, бордоо шатахуун зэргийг татан авч тариалалтын бэлтгэл ажлыг бүрэн хангасан байна. Мөн хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 110, үр тарианы үрлүүр 107, хөрс боловсруулах техник 143 ажиллаж байгаа ажээ.