Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын ажлын явц 50 хувьтай байна



Хан-Уул дүүргийн VIII хорооны найман га талбайд барьж байгаа Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын ажлын явц 50 хувьтай байна. Энэхүү бүтээн байгуулалт улсын төсөв болон хандиваар бүтэж байгаа юм. Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын захиалагчаар “Улаанбаатар спорт менежмент” ХК ажиллаж байгаа бөгөөд Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар хяналт тавьж байна.  Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолборын барилгын явцыг шалгаж, “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн удирдлагуудтай уулзлаа. 2023 оны Азийн залуучуудын наадам Улаанбаатар хотод болно. Өмнөх жилүүдэд манай улсад дэлхийн хэмжээний томоохон спортын наадмууд зөвхөн нэг төрлөөр зохион байгуулагдаж байсан бол  Азийн залуучуудын наадмаар спортын 12 төрлийн 100 гаруй арга хэмжээнд 1500 орчим тамирчин ирэх төлөвлөгөөтэй байгаа юм. Мөн тухайн спортын төрлийн хяналтын баг, жуулчид зэрэг олон хүн ирэх учир бэлтгэл ажлыг чанарын өндөр түвшинд хангах хэрэгтэйг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн хэллээ. 
“Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн ерөнхий зохион байгуулалтын газрын захирал Ц.Бат-Энх “Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах төлөвлөгөөг шинэчлэн баталж, Зохион байгуулах хороог байгуулах хэрэгтэй. Тус наадмыг 2023 оны есдүгээр сард найман хоногийн турш зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Тиймээс чанарын шаардлага хангасан, өндөр түвшний тоног төхөөрөмж хэрэгтэй. Цэнгэлдэх хүрээлэн, спорт цогцолбор ашиглалтад орсноор спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд, залуучуудын тоо нэмэгдэнэ” гэлээ.  
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ