Ховд аймгийн Дуут суманд спорт заалны барилгашинээрбарьж байна. Тус барилгын ажил одоогийн байдлаар 95 хувьтай үргэлжилж, заалныбарилгындотор засал, шал будах зэрэг ажил хийж байна гэж албаны эх сурвалж мэдээллээ.
Тус барилгын ажлыг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамны захиалгын дагуу “Ховдын хаш өргөө” ХХК-ийн хамт олон гүйцэтгэж байгаа аж.
Улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий тус барилгын ажлын зураг төсөл зохиогчоор “Алтан орд констракшн" ХХК ажилласан байна.
Ийнхүү тун удахгүй орчин үеийн стандартын шаардлага хангасан, тохилог спорт заал ашиглалтад орсноор хөдөөгийн алслагдсан бүсэд амьдарч буй хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хамтдаа хөгжих боломж нэмэгдэх аж.