Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх дунд хугацааны 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 3 хувийн хүүтэй “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг ажлын байр бүрдүүлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгож байгаа.
Баян-Өлгий аймаг дахь Монголбанкны салбараас өгсөн мэдээллээр тухайн зээлд хамрагдахаар тус аймгийн давхардсан тоогоор 2060 иргэн, аж ахуйн нэгж 171.3 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргажээ. Үүнээс энэ сарын 10-ны өдрийн байдлаар 416 зээлдэгчид 22.5 тэрбум төгрөгийн зээл олгоод байгаа аж
.