Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Завхан аймагт ажлын байрыг дэмжих 22.9 тэрбум төгрөгийн зээлийг олгожээ



Тус аймагт 22,9 тэрбум төгрөгийн ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй зээлийг олгоод байна.
-“Монгол Улсын Засгийн газраас коронавирусний халдварын цар тахлын эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах, бизнесийн үйл ажиллагаа, зах зээлийн идэвхжлийг сэргээх зорилтын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд жилийн гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийг олгож эхэлсэн билээ. Тэгвэл дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 639,3 тэрбум төгрөгийн зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд олгосон байна.
Үүнээс Завхан аймгийн банкууд хурдан шуурхай ажиллаж одоогоор 22,9 тэрбум төгрөгийн зээлийг бизнес эрхлэгчдэдээ олгожээ. Олгосон зээлийн хэмжээгээр аймгуудаас эхний гуравт оржээ. Монгол Улсын хэмжээнд олгосон нийт зээлийн үйл ажиллагааны чиглэлүүдийг харахад бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар, үйлчилгээний чиглэлийн бизнесүүд 50,9 хувийг эзэлж байна. Харин үйлчилгээний бусад үйл ажиллагаа эрхлэгчид 17,8 хувь, хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагаа, өрхийн өөрийн хэрэглээнд зориулан үйлдвэрлэсэн, нэр төрлөөр нь тодорхойлох боломжгүй бүтээгдэхүүн, үйлчилгээний чиглэлд олгосон зээл 13,5 хувийг эзэлж байна. Мөн боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлийн бизнесүүд 5,2 хувийн зээлийг авч, үлдсэн 12,6 хувийн зээлийг бусад салбарын бизнес эрхлэгчид авчээ. Ажлыг байрыг дэмжих энэхүү зээл нь энэ оны 12 сарыг дуустал олгогдох бөгөөд одоогоор бүх нийтийн бэлэн байдлыг зэрэгт шилжсэнтэй холбоотой удаашраад байгаа юм” гэж Монгол банкны Завхан салбараас мэдээлэв. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ