Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

БОЭТ-ийн сувилагчид 48-72 цагаар ажиллаж байна

Өнөөдөр Олон улсын сувилагчдын өдөр тохиож байна. Тус өдрийг тохиолдуулан аймгийн БОЭТ-өөс “Бидний мэргэжил үнэ цэнтэй - Бидний ирээдүй” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зарлажээ.
Уралдаанд сувилахуй, эх барихуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, манлайлал, хөгжлийн сэдэв бүхий 19 эсээ ирснээс Сүрьеэгийн тасгийн сувилагч Л.Адъяасүрэн тэрүүн байр эзэллээ.
Мөн “Сувилагчийн ажлын дэвтэр” бүтээлээрээ Хүүхдийн клиникийн сувилахуйн арга зүйч М.Гүндэгмаа шалгарчээ.
Өвөрхангай аймгийн хэмжээнд 340 гаруй сувилагч үүрэгт ажлаа нэр төртэй гүйцэтгэж байгаагаас 219 ньаймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд ажиллаж байна. БОЭТ-ийн сувилагчдын 50 гаруй хувь нь цар тахлын голомтод, үлдсэн 40 гаруй хувь нь эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээг хүргэн 48-72 цагаар ажиллаж байгаа юм. Сувилагчдын 68 хувь нь нарийн мэргэжил эзэмшсэн, 45.8 хувь нь ахлах болон тэргүүлэх зэрэгтэй аж.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ