Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багийн “Сөртийн-Адаг” гэдэг газар ойн түймэр гарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 14:40 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Хангал сумын Цагдаагийн хэсэг, Хилийн 0286, 0243 дугаар ангийн алба хаагчид, “Зэд Хантай Бүтээлийн” нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.