Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Завханы 50-иас дээш насны 11 мянга гаруй иргэн дархлаажуулалтад хамрагдана




Тус аймаг 50-иас дээш насны иргэдээ дархлаажуулж эхэллээ гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.
-“Тус аймаг өнөөдрөөс 10-ны өдрүүдэд 50-иас дээш насны иргэдийг вакцинд хамруулж байна. Харин тавдугаар сарын 10-15-ны өдрүүдэд 18-50 насны иргэдийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдөр аймгийн хэмжээнд 50-иас дээш насны иргэдийн эхний тунг хийж эхэллээ. Хөдөөгийн сум бүрд дархлаажуулалтын нэг цэг, аймгийн төв Улиастайд дөрвөн цэг ажиллаж байна. Вакцин хийлгэхээр ирж буй 50-иас дээш насны иргэд амны хаалтаа заавал зүүх, нэг удаагийн улавчтай ирэх, мөн өөрийн өвчний түүх буюу эмнэлгийн амбулаторийн картыг авч ирэх шаардлагатай. Мөн иргэний үнэмлэх, нэг удаагийн аяга, даралт, зүрхний эмээ ууж ирэх, эсхүл авч ирнэ. Иргэд өөрийн үндсэн харьяалалтай багтаа бүртгүүлж вакцинаа хийлгэнэ. Түр оршин суугч иргэд эхний ээлжинд хамрагдах боломжгүй гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв. Ташрамд аймгийн хэмжээнд 50-иас дээш насны 11750 иргэн дархлаажуулалтад хамрагдана.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ