Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймагт 15 мянган иргэн дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд 5 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн хоёрдугаар ээлжийн вакцины эхний тунг иргэддээ хийж эхэллээ. Тус аймаг нь нийт 110 мянга гаруй иргэдтэй. Эдгээрийн 70 мянга гаруй нь 18-аас дээш насны дархлаажуулалтад хамрагдах насны иргэд байгаа.
Сэлэнгэ аймаг өнгөрсөн хугацаанд нийт 15 мянган иргэнээ эхний ээлжинд дархлаажуулалтын бүрэн тунд хамруулаад байгаа. Өнөөдрөөс эхлэн үлдсэн иргэдээ нэн түрүүнд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн иргэдээ короновирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд хамруулж эхлээд байна. Энэхүү ажлыг тус аймгийн 17 сумын Онцгой комисс зохион байгуулан ажиллана. Өнөөдөр өглөө 08:00 цагаас аймгийн төв Сүхбаатар сумын нэр заасан цэгүүдэд дархлаажуулалт эхэлсэн.
Аймгийн төв Сүхбаатар суманд зохион байгуулж байгаа эл ажилд Алтанбулаг, Шаамар, Зүүнбүрэн, Дулаанхаан, Жавхлант, Ерөө, Хүдэр, Хушаат сумын ЭМТ-өөс томилогдсон баг ажиллаж байна. Эдгээр багууд нь дараах цэгүүдэд ажиллаж байна. Тодруулбал:
1. 6-р сургууль /Нэгдсэн эмнэлгийн вакцинатор/
2. 2-р сургууль /вакцинатор н.Ууганцэцэг/
3. Сэлэнгийн долгио чуулга /Шаамар сумын ЭМТ-ийн вакцинатор/
4. МСҮТ /Нэгдсэн эмнэлгийн вакцинатор/
5. 4-р сургууль / Хушаат сумын ЭМТ-ийн вакцинатор/
6. ХХҮГ /Ерөө сумын ЭМТ-ийн вакцинатор/
7. Цагдаагийн газар / Жавхлант сумын вакцинатор/
8. 5-р сургууль /аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн С.Азжаргал/
9. 3-р сургууль / Дулаанхаан тосгоны ЭМТ-ийн вакцинатор/
10. Спортын ордон /Хүдэр сумын ЭМТ-ийн вакцинатор /
11. 0243-р анги /Алтанбулаг сумын ЭМТ-ийн вакцинатор/
12. Төмөр замын клуб /вакцинатор н.Дэлгэрмаа /
 
Мөн Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос ирэх 7 хоногт аймгийн хэмжээнд 18-49 насны иргэдээ 100 хувь эхний тунгийн вакцинд хамруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Иймээс иргэд заасан өдрүүдэд амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа барин дархлаажуулалтад өөрийнхөө болоод хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө хамрагдахыг уриалж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ