Хөвсгөл аймгийн зарим томоохон гол мөрнүүдийн ус үерийн түвшнийгдаван хүчтэй үерлэж байгааг УЦУОШТ-ийн Ус судлалын өртөөнөөс анхааруулж байна.
Хангайн нуруунаасусжихДэлгэрмөрөн, Үүр, Идэр, Эг, Сэлэнгэ зэрэг томоохон гол мөрний уснытүвшинөмнөх өдрөөс 5-150 см-ээр нэмэгджээ. Өнөөдрийн байдлаарДэлгэрмөрөн, Сэлэнгэ,Бэлтэс, Гуна, Идэр зэрэг гол мөрний ус үерийнтүвшнийгг5-60 см-ээр даван хүчтэй үерлэж байна. Иймээс дээрх гол мөрнүүдийн сав дагуу нутаглаж байгаа ард иргэд, малчид, тээвэрчдийг үер усны аюулаас сэрэмжлүүлж, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.