Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг илчилсэн сэтгүүлчдийг цагдаа нар шалгаж эхэлжээ

 
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар охид бүсгүйчүүдэд бэлгийн дарамт учруулсан гэх хэрэг олон нийтийг цочирдуулаад байгаа. Энэ асуудлаар олон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дуугарч байгаагийн дотор Tsahiur.mn цахим хуудас хохирогчидтой ярилцлага бэлтгэн хүргэсэн юм. Тус нэвтрүүлэгт Ц.Анандбазар болон түүний харьяа байгууллагуудад ажиллаж байсан охид хэрхэн эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртөж байсан талаар мэдээлэл өгсөн.
Тэгвэл энэ асуудалд цагдаагийн байгууллага сэтгүүлчдийг шалгаж эхэлжээ. Энэ талаар Tsahiur.mn цахим хуудсын сэтгүүлч Ц.Анхзул, сэтгүүлч С.Будрагчаа нар мэдээлэл хийв.
Сэтгүүлч Ц.Анхзул “Энэ асуудлаар би хоёр удаа мэдүүлэг өгсөн. Цагдаагийн байгууллага Ц.Анандбазарыг шалгаж байгаа гэж ойлгосон. Тэр үүднээс гэрчүүдийнхээ бүхий л мэдээлэл, баримтаа хүлээлгэж өгсөн. Гэтэл өнөөдөр цагдаагийн байгууллагаас холбогдогчоор татаж байгаа талаар мэдэгдлээ. Учрыг лавлахад шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хүний нэр төрд халдсан хэмээн УЕПГ-аас чиглэл ирүүлсэн гэж мэдэгдсэн. Энэ бол прокурор хууль зөрчиж байгаа явдал. Бид энэ асуудлаар Ерөнхий прокурорт шаардлага хүргүүлж байна” гэсэн бол сэтгүүлч С.Будрагчаа “Бид энэ хэргийг шударгаар шалгах нь гэж хүлээж байтал эсрэгээр нь сэтгүүлч биднийг шалгах болоод явчихлаа. Хууль хяналт, төр засаг ийм увайгүй, ичгэвтэр үйлдэл хийж байгаад харамсч байна” гэсэн юм.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ