Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

1212 иргэнийг сумд руу нь буцаав

Ховд аймгийн хөдөөгийн 16 сумын зарим иргэдийг орон нутагт нь буцаан явуулах ажил үргэлжилж байна. 
Тодруулбал, Ховд аймагт хязгаарлалтын дэглэм, хөл хорио тогтоосонтой холбогдуулан зэргэлдээ аймаг, суманд байршилтай гэртээ харьж чадаагүй иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, сум орон нутаг руу нэвтрүүлэхээр болсон.   
Энэхүү ажлыг дөрөвдүгээр сарын 26-27-ны өдөр зохион байгуулж буй. Мэргэжлийн байгууллагууд өчигдөр 11 сумын 1212 иргэн, 240 тээврийн хэрэгслийг аймгийн төв буюу Жаргалант сумаас хөдөө орон нутаг руу нь гаргажээ.
Ингэхдээ нийт 1212 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад бүгд сөрөг гарчээ. Ийнхүү аймгийн төвөөс хөдөө орон нутагт очсон иргэдийг долоо хоногийн хугацаанд гэрийн ажиглалтад байлгаж, хяналт тавих аж. Мөн өнөөдөр таван сумын иргэдийг буцаах ажлыг зохион байгуулж байна. 
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ