Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Монгол хадран загасыг хууль бусаар агнасан зөрчил илэрчээ



Ховд аймгийн байгаль орчны салбар байгууллагууд хууль бусаар загас агнах зөрчил гарч болзошгүй тодорхой цэгүүдэд хяналт шалгалт хийж байна.
Хяналт шалгалтын явцад буюу энэ сарын 23-ны өдөр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг "Хар усны харгана" гэх газар 25 ширхэг монгол хадран загасыг үржлийн үед нь хууль бусаар агнасан зөрчил илрүүлжээ. 
Тус сумынцагдаагийнхэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч нар хэргийн газарт шалгалтын ажиллагаа явуулахад сумын төвөөс 10орчимкм зайд загасны шинэ сэг зэм байсныг олж тогтоосон. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж албаны эх сурвалж хэллээ.
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд монгол хадран загас агнах хуулийн хориотой үе байдаг. Учир нь энэ хугацаанд монгол хадран загасны үржлийн үе тохиодог гэнэ. 
Хадран загас нүүдэл хийхдээ Ховд аймгийн Хар-Ус нуураас Ховд голыг өгсөн Шижигтийн хавцлын боргионд очиж, түрсээ шахдаг аж.  
Иргэд хууль бусаарзагасагнасан тохиолдолд тухайн загасны экологи, эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулдаг хуулийн заалт бий.  
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ