Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн албан хаагчид хуулиар хориглосон хугацаанд загас барьсныг илрүүлэн шалгаж байна


Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газраас “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Загас” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. 
Уг хэсэгчилсэн арга хэмжээний дагуу эргүүл хяналт шалгалтаар ажиллах хугацаанд буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар сумын 1 дүгээр баг Орхон голоос 4 иргэн, 1 тээврийн хэрэгсэлтэй хийлдэг завь ашиглан хуулиар загас барихыг хориглосон хугацаанд дөрвөн төрлийн 30 ширхэг загас барьсан үйлдлийг илрүүлэн шалгалтын ажиллагаа явагдаж байна.
 
Хуулиар хориглосон хугацаанд барьсан 30 ширхэг загасыг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран голд буцаан тавих ажлыг зохион байгуулж ажиллалаа.
Загасны үржлийн үед нь халдаж агнавал тухайн төрөл зүйл устах аюултай байдаг тул үржлийн үе буюу дөрөвдүгээр сарын 01-нээс  зургаадугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд загас барихгүй байхыг АНХААРУУЛЖ байна.
скачать dle 12.0

Сэтгэгдэл үлдээх

reload, if the code cannot be seen
Next Post

Шинэ мэдээ